+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Бидний тухай

Бидний тухай

Нүүр / Бидний тухай / Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт

Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт

Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ

1: Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг эрхэмлэн тусламж үйлчилгээг үзүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорих

2: Ажилтны сэтгэл ханамж, хүний нөөцийн тогтвортой байдлыг бэхжүүлэх

3: Оношилгоо, эмчилгээ, сувилгааг орчин үеийн анагаах ухааны хөгжлийн түвшинд нотолгоонд суурилан өргөжүүлэн үзүүлэх

ХОЁР. СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГО ЗОРИЛТ

1. Стратегийн зорилго

Хавдрын цогц тусламж үйлчилгээг дэвшилтэт технологид тулгуурлан үзүүлж, үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

2. Гол зорилтууд

1. Эмнэлгийн брэнд үйлчилгээ, цөмийн оношилгоо, эмчилгээ, цацраг идэвхт эмийн үйлдвэрлэл, дурангийн төрөлжсөн мэс засал, ажилбар, судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, робот мэс засал, ухаалаг эмнэлгийн удирдлагыг хөгжүүлнэ.

2. Анагаах ухааны шинэ дэвшилтэт техник, технологи, оношилгоо, эмчилгээ, мэс засал, зохион байгуулалтыг нэвтрүүлэх, нутагшуулах.

3. Сургалтын эмнэлгийн зохион байгуулалтын загварыг тусламж үйлчилгээнд иж бүрнээр нэвтрүүлнэ.

4. Ажилчдын нийгмийн асуудал, хувь хүний хөгжлийн цогц төлөвлөлт бүхий бодлогыг хэрэгжүүлэхэд эдийн засгийн шинэ арга зүйг нэвтрүүлнэ.

5. Олон улсын магадлан итгэмжлүүлэгч байгууллагаар итгэмжлүүлнэ. (JCI, ISO)

6. Төрийн тусгай үүргийн үйлчилгээ, гадаадын иргэдийг хүлээн авах чанартай тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

7. Байгууллагын хөдөлмөрийн бүтээжийг нэмэгдүүлж ухаалаг /смарт/ эмнэлгийн удирдлагыг хэрэгжүүлнэ.

8. Ноцтой тохиолдол ба сэргийлж болох таагүй тохиолдлуудын тоог боломжит хэмжээнд бууруулах

9. Эмнэл зүй болон эмнэл зүйн бус эрсдэлийн менежментийг үйл ажиллагаанд хэвшүүлэх.

10. Үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээний чанарын бодлогыг хэрэгжүүлнэ.