Идээний дээж хэмээн хүндлэх архины жинхэнэ нэрийг этилийн спирт буюу этанол гэнэ. Спирт нь зөвхөн өвдөлт намдаах, түр зуур судас өргөсгөх, сэтгэцийг дарангуйлагч бодис юм. Спирт нь хүний мэдрэл сэргээгч амин дэм болох C, B бүлгийг шатааж устгадаг учраас архи хэрэглэх үед түүний дутал үүсдэг. Судлаачид архинд агуулагдах спиртийн агуулга хэдийчинээ өндөр, цэвэр болох тутам архинд донтох буюу үгүйлэх шинж тэмдэг хурдасдаг болохыг тогтоожээ.
Архины стандарт хэрэглээ гэж юу вэ?
Хоногт архи 30 мл, дарс 60-120 мл, шар айраг 285 мл байх бөгөөд эдгээрийг тус тусд нь 1 стандарт гэж үздэг.
Хэрвээ та архи дарсыг хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал хатуу архинаас аль болох зайлсхийж, спирт багатай, зөөлөн улаан дарс, монгол архи зэргийг стандарт хэмжээгээр сонгох нь зохистой хэрэглээ болно.