+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

Нүүр / Мэдээ мэдээлэл / АРХИНААС ШАЛТГААЛСАН ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ

АРХИНААС ШАЛТГААЛСАН ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ

  • АРХИНААС ШАЛТГААЛСАН ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ(0) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Согтууруулах ундаанаас үүдэлтэй элэгний өвчлөлийг дотор нь Элэгний өөхжилт, элэгний фиброз, архаг гепатит, цирроз гэж дөрвөн бүлэг болгон ангилдаг.  Эдгээрийн аль ч үе шатанд архийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хурц гепатит үүсч, өвчний явцыг түргэтгэж, даамжруулж циррозид хүргэж болно.

Архины гаралтай элэгний үрэвсэл гэдэг нь архи болон согтууруулах ундааг удаан хугацаагаар хэрэглэсний улмаас үүсэх элэгний бүтэц үйл ажиллагааны алдагдлыг хэлнэ. Архи, согтууруулах ундааг 5-аас дээш жил хэрэглэсэн хүний элэг үрэвсэж, архинаас үүдэлтэй элэгний эмгэгт өртөнө. 

Архинаас үүдэлтэй элэгний эмгэгүүд:

Архинаас үүдэлтэй элэгний үрэвсэл. Архинаас элэгний үрэвсэл үүсэх нь архаг архичдын 35%д тохиолдоно. Хоолны дуршил муу, элэг орчмоор өвдөх, цус багадалтын шинж илэрнэ.

Архины архаг хордлого буюу элэгний хатуурал. Архийг 10-20 жил хэрэглэсэн хүмүүст элэгний хатуурал үүсдэг. Вирусын гаралтай элэгний хатуурлын үед уураг ба амин дэмийн дутагдалд ордог. Архины архаг хордлогын үед эрхтэн системийн гаралтай өөрчлөлтүүд гардаг. 

Элэгний хавдар. Элэгний хавдар үүсэхэд архины нөлөө маш их. Архаг архичдын дотор уруулаас бусад амны хөндийн эрхтнүүдийн хавдар залгиур, төвөнх, улаан хоолойн хавдрууд тохиолдоно. 

Цөс зогсонгорших. Энэ өвчний үед арьс ихээр загатнах, шарлалт, шээс өтгөрөх, өтгөний өнгө цагаарах шинж тэмдэгүүд илэрнэ. Энэ өвчин нь хүнд хурц явцдаа эхэлнэ. өвчтөний хоолны дуршил үгүй болж, бие суларч тамирдан, элэг болон аюулхайн орчмоор хүчтэй өвдөлт өгнө. Өндөр халууран хэвлийд шингэн хуримтлагдана. Элэг ба бөөрний дутагдалд орно.

Архийг хэтрүүлэн хэрэглэх нь амь насаа алдах хамгийн том шалтгаан болно.