+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

Нүүр / Мэдээ мэдээлэл / Бөөр дотоод, шүүрлийн тасгаас хүүхдүүдийг...

Бөөр дотоод, шүүрлийн тасгаас хүүхдүүдийг “ЗӨВ ДАДАЛД“ суралцуулах зорилгоор эрүүл мэндийн боловсрол олгох сургалт орлоо

  • Бөөр дотоод, шүүрлийн тасгаас хүүхдүүдийг “ЗӨВ ДАДАЛД“ суралцуулах зорилгоор эрүүл мэндийн боловсрол олгох сургалт орлоо (0) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

 "Бөөр Хамгаалах Дэлхийн өдөр" энэ өдрийг дэлхий нийтээр "Таны бөөр зүгээр үү? Эрт илрүүлэгт хамрагдаж бөөрөө хамгаалъя!" уриан дор тэмдэглэж байна.

Тэгвэл Бөөр Хамгаалах Дэлхийн өдөр"-тэй холбогдуулан  Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн Бөөр дотоод шүүрэл эрхтэн судлалын тасгаас "Томёъо" дунд сургуулийн 6-р ангийн сурагчдын дунд “Бөөр хамгаалах 8 дүрэм” сэдэвт сургалтыг орлоо.

Эмч нарын зүгээс хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол нотолгоонд суурилсан мэдээлэл өгч, бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, зөв дадалд суралцуулах талаар эрүүл мэндийг мэдлэг олгожээ.

Тус сургалтад хүүхдүүд маш идэвхтэй оролцож, олон асуулт асууж бөөрний үүрэг, өвчлөлөөс хэрхэн сэргийлэх талаар сонирхон сонсож, зарим нь өөрсдийн амьдралын хэв маягаа хэрхэн сайжруулах талаар мэдээлэл өглөө.

Хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсрол, хөгжилд анхаарах нь бага наснаас нь зөв дадалд суралцах чухал алхах юм.