+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

Нүүр / Мэдээ мэдээлэл / Ч.Очбаяр: Фитнессээр хичээллэх үедээ мөрөө...

Ч.Очбаяр: Фитнессээр хичээллэх үедээ мөрөө гэмтээх тохиолдол их байна. Үүнийгээ тоохгүй явснаас үүдэж мөрний мэс засалд орох нь нэмэгдсэн

Ч.Очбаяр: Фитнессээр хичээллэх үедээ мөрөө гэмтээх тохиолдол их байна. Үүнийгээ тоохгүй явснаас үүдэж мөрний мэс засалд орох нь нэмэгдсэн | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Мөрний эмгэгүүд 40-ээс дээш насныханд гэмтлийн бус шалтгаантай тохиолдох нь цөөнгүй байдаг. Хөгшрөлт болон бусад архаг хууч өвчнүүд, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал, артерийн даралт ихсэх, чихрийн шижин зэрэг бодисын солилцооны бусад эмгэгүүдийн үед мөрний өвдөлт мэдрэгдэж болно. Сүүлийн жилүүдэд дасгал хөдөлгөөнөөр хичээллэх үедээ бага зэргийн гэмтэл авч, түүнийгээ тоолгүй удсанаас үүдэж мөр эргүүлэгч булчингуудын урагдал, сэдрэлүүд, ясны бүтцийн өөрчлөлтүүд тохиолдож байна.

"Жишээ нь, фитнессээр хичээллэх үедээ мөрөө гэмтээх тохиолдол их байна. Үүнийгээ тоохгүй явснаас үүдэж мөрний мэс засалд орох нь нэмэгдсэн."

Мөрний өвдөлт мэдэгдсэн, үйл ажиллагаа алдагдсан, мөрөө гүйцээд өргөж чадахгүй, шөнийн өвдөлт ихтэй байгаа бол цаг алдалгүй эмчид үзүүлж, тохирох эмчилгээг хийлгэснээр ирээдүйд хөдөлмөрийн чадвар алдалтаас хамгаалах чухал алхам болно гэдгийг сануулж хэлмээр байна.