Нэгдсэн үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенц батлагдаж, түүнийг дэмжин дэлхийн улс орнууд нэгдсэнээс хойш буюу 2003 оноос жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдрийг “АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР” болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон. Улсын хоёрдугаар төв эмнэлэг энэхүү олон улсын өдрийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад “ХАРИЛЦАА ХАНДЛАГА, ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ БА АЖЛЫН БҮТЭЭМЖ” сэдвээр танхимын болон онлайн сургалт зохион байгуулах, авлигын эсрэг сургалт сурталчилгааны хэвлэмэл материал, видео шторк бэлтгэн ажилтан, олон нийтэд хүргэх, сурталчлах, соён гэгээрүүлэх, үйлчлүүлэгчдээс авлигын эрсдэл, үйл ажиллагааны хүндрэл бэрхшээлийг тодорхойлох судалгаа авах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.