📌📌📌 Улсын Хоёрдугаар төв эмнэлэг “Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын мэс заслын орчин үеийн чиг хандлага“ сэдэвт ОУ-ын цахим сургалтыг зохион байгууллаа.
Улсын хоёрдугаар төв эмнэлэг, БНСУ-ын “Гёнги олон улсын эрүүл мэндийн нийгэмлэг” болон Кореа их сургуулийн “Ансан” эмнэлэгтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд "Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын мэс заслын орчин үеийн чиг хандлага" сэдэвт ОУ-ын цахим сургалтыг 2022 оны 9-р сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг УХТЭ-ийн Eрөнхий мэс заслын тасаг, Ансан эмнэлгийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгууд санаачлан зохион байгуулсан бөгөөд Монгол, Солонгосын 40 гаруй мэс заслын эмч нар оролцож харилцан туршлага солилцож, орчин үеийн мэс заслын дэвшилтэд технологиудын талаар мэдээлэл солилцлоо.
Сургалтын үеэр бүдүүн,шулуун гэдэсний мэс заслын ховор тохиолдлуудын кэйсүүдийг видео бичлэгээр үзэж, мэс заслын явц, мэс заслын үеийн хяналт, мэс заслын дараах хүндрэл гэх мэт өргөн агуулгаар хэлэлцүүлэг өрнүүлсэн нь онцлогтой байлаа.