Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 30 хувиар нэмлээ.
Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь 2021 оны нэгдүгээр улирлаас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2022 онд тус санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор олон төрлийн оношилгоо, эмчилгээний технологиудыг шинээр нэвтрүүлсэн юм.
Тэгвэл энэ оны эхний нэг сарын байдлаар нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 30 хувиар нэмлээ.
УХТЭ нь өнгөрсөн онд нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлж, гүйцэтгэлийн санхүүжилтээс бий болсон мөнгөн хуримтлалыг ажилтнууддаа 13 дахь сарын цалин болгон олгоод байсан юм. Цаашид хийсэн ажлын гүйцэтгэлээр цалин олгох зорилгоор KPI үнэлгээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.