Ажлын байрны зорилго:
Сангийн сайдын 2015 оны 7-р сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаадын зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын хүрээнд “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төслийн бичиг хэргийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, сар улирал, жилээр удирдлагуудад тайлагнаж ажиллана.
Ажлын байрны гол зорилтууд:
1. Архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг чанд мөрдөн ажиллаж, баримт бичгийн эргэлт, эмх цэгц, соёлыг сайжруулан, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй шуурхай байдлыг бүрэн хариуцах
1.1 Байгууллагын цахим хуудсыг хөгжүүлэх, дотоод болон гадаадад хүргэх ажлыг зохион байгуулах, бүх компьютер, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай байлгах, шаардлагатай хэрэглээний программыг суулгах, мэдээллийн технологийн үйл ажиллагааг гадны нөлөөллөөс хамгаалах, компьютер, хэвлэгч, хувилагч машины хэвийн ажиллагааг хангах,
2. Сангийн сайдын 2015 оны 7-р сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаадын зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын дагуу Үндэсний оношлогоо эмчилгээний төв байгуулах МОН-08 төслийн үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
2.1 Архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг чанд сахиж мөрдөх, баримт бичгийн эргэлт, эмх цэгц, соёлыг сайжруулах, төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны тасралтгүй шуурхай байдлыг хангаж ажиллах,
2.2 Ирсэн бичгүүдийг бүртгэн зөв хаягласан, бүрдэл бүрэн эсэхийг шалгаж хүлээн авсан бол удирдлагад танилцуулж, өгсөн чиглэлийн дагуу холбогдох мэргэжилтэнд хүлээлгэн өгөх;
2.3 Төслөөс явуулах албан бичгүүдийг хүлээн авч, бүрдлүүдийг /гарын үсэг, тамга тэмдэг/ шалган дугаар өгч, цаг хугацаанд нь шуурхай хүргүүлж байх,
2.4 Архивын тухай хуулийн дагуу, Байгууллагын архивын ажлын үндсэн зааврыг мөрдлөг болгож, Архивын баримтбн бүрдлийг бүрэн хангаж, архивт шилжүүлэх, архивын үйл ажиллагааг хэвийн явуулах,
2.5 Барилга, тоног төхөөрөмж, телемедицин, сургалт, санхүү болон бусад хэсгүүдийн баримтуудыг архивлаж, төсөл дуусгавар болоход Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгуулж горимын дагуу хадгалж, хамгаалах,
2.6 Эрүүл мэндийн яам болон Сангийн яам, төслийн гүйцэтгэгч нартай уулзалт зохион байгуулахтай холбоотой тов тогтоох, зохион байгуулах ажлыг хариуцаж тэмдэглэл хөтлөх, хүний нөөцийн материал, хувийн хэргийг хөтлөх;
2.7 Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ олж мэдсэн улсын болон байгууллагын нууц, бусад ажилтнуудын хувийн нууцад хамаарах асуудлыг задруулахгүй байх:
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Гадаад хэл, гадаад харилцаа, Олон Улсын худалдааны мэргэжилтэй, бакалаврын зэрэгтэй.
- Мэргэжлээрээ 10 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх.
- Үнэнч шударга, хариуцлагатай, ил тод, тууштай, Удирдан зохион байгуулах, Багаар ажиллах, Эмх цэгцтэй, Бүтээлч санаа дэвшүүлэх чадвартай байх.
- Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх.
Өргөдөл гаргагч дараах материалыг англи, монгол хэл дээр бэлтгэж ирүүлнэ:
- Нүүр захидал /Монгол, Англи/
- Хувийн анкет /Төрийн албан хаагчийн анкетын маягтын дагуу болон Англи хэл дээр/
- Ажил байдлын тодорхойлолт (2 хүнээс) /Монгол/
- Цээж зураг (3x4 хэмжээтэй) нэг хувь /Анкетанд наах/
- Туршлагын талаарх мэдээллийг нотлох баримтын хамт хавсаргаж ирүүлэх
- Мэргэжлийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
Материал хүлээн авах хугацаа: 2018.12.27-2019.01.10
Материал хүлээн авах газрын хаяг, утасны дугаар: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, УХТЭ-ийн Захиргаа аж ахуйн байр, ҮОЭТ байгуулах төсөл, 1 давхар. Утас: 7015-9501, 7015-9510