Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
- Нян судлалын эмчийн нарийн мэргэшил эзэмшсэн
- Эмнэлзүйн практикт 1-ээс доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
- Багаар ажиллах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Эрдэм шинжилгээний ажлын ур чадварт суралцсан
- Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Ачаалал даах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
- Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
Материал хүлээн авах хугацаа:
- 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цаг хүртэл
Байршил:
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хүний нөөцийн алба
Холбоо барих утас:
- 70150205, 70150308