Ажлын байранд тавигдах шаардлага:
- Сувилагч мэргэжлээр анагаах ухааны их, дээд сургууль төгссөн
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
- Ариутгагчийн мэргэшил эзэмшсэн байх
- Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
- Ачаалал даах чадвартай
- Багаар ажиллах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн маягт №1
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан байх)
- Шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажиллаж байсан байгууллагын эсвэл суралцаж байсан сургуулийн тодорхойлолт (ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ)
Материал хүлээн авах хугацаа:
- 2019 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 16:00 цаг хүртэл
Байршил:
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хүний нөөцийн алба
Холбоо барих утас: 70150205, 70150308