УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЦӨМИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВД СПЭКТ/КТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛАГДСАНААР ЦӨМИЙН АНАГААХ УХААНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦОГЦООР НЬ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг-ийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвд Олон улсын атомын энергийн агентлаг-ийн Техник хамтын ажиллагааны МОН6023 төслийн хүрээнд нийлүүлэгдсэн СПЭКТ/КТ дэвшилтэт тоног төхөөрөмжийг албан ёсоор ашиглалтад оруулж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Эрүүл Мэндийн Яам, Цөмийн Энергийн комиссын ажлын албаны бодлогын дэмжлэг, УХТЭ-ийн удирдлагын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлсэн. Энэхүү хөрөнгө оруулалт нь Олон Улсын Атомын Энергийн Агентлаг-ийн “Rays of Hope” санаачилгын хүрээнд хорт хавдрын эсрэг тэмцлийг бэхжүүлэх, хөгжиж буй орнуудын оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилготой бодлогын томоохон дэмжлэгийн нэг хэсэг бөгөөд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн 100%-ын санхүүжилтээр буюу 540,122 еврогийн өртөг бүхий энэхүү өндөр технологийн төхөөрөмж нь "Mediso" компанид үйлдвэрлэсэн "AnyScan SC" загварын 2 толгойт СПЭКТ/КТ систем бөгөөд Монгол Улсад суурилагдаж буй хоёр дахь СПЭКТ/КТ төхөөрөмж байгаагаараа эрүүл мэндийн салбарын хөгжлийн стратегийн чухал алхам болж байна. Арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан бүх байгууллага, хамт олонд талархал илэрхийлье.