+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

Нүүр / Мэдээ мэдээлэл / "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ 2026" ЯВУУЛЫН...

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ 2026" ЯВУУЛЫН ЭМНЭЛГЭЭР 600 ОРЧИМ ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ

  • "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ 2026" ЯВУУЛЫН ЭМНЭЛГЭЭР 600 ОРЧИМ ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ(0) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Сүхбаатарын талбай-д зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ амжилттай үргэлжилж байна. Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй тус өдөрлөг нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Энэ үеэр улсын төв эмнэлгүүд иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог хийсэн бөгөөд Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Э.Анхбаяр "Монгол Улсын Засгийн газар 2022 онд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрт илрүүлэх зорилгоор улс орон даяар эрт илрүүлгийн ажлыг эхлүүлсэн. Манай эмнэлгийн хувьд эрт илрүүлэг, үзлэг оношилгоог өргөн цар хүрээтэй хүргэх зорилгоор явуулын үзлэгийн бүрэн тоноглогдсон машинаар хөдөө орон нутгийн иргэд, малчдын хотхонд хүрч үйлчилгээ үзүүлж ажилласан нь их олон хүний талархлыг хүлээж байсан.  Уг нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгд нь  лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийх боломжтой бөгөөд  гематологийн анализатор, биохими, шээсний хагас автомат анализатор, лабораторийн хөргөгчөөс гадна  дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, үзлэгийн ор, зөөврийн компьютер, принтер, ариутгал халдваргүйжүүлэлт хийх багаж тоног төхөөрөмжийг ч суурилуулсан.  Харин хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийх бүх багаж хэрэгсэл бий. Тухайлбал, зөөврийн рентген аппарат, эмчийн ширээ, сандал, шүдний үзлэгийн сандал багаж, шүдний рентген аппарат, автоклав, шүдний чулуу, өнгөр цэвэрлэх чичиргээт машин, шүлс соруулах зөөврийн аппарат, зүрх, тархины цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн эхо, ясны сийрэгжилт тодорхойлох аппарат зэрэг олон төрлийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон." хэмээлээ.