Ажлын байранд тавигдах шаардлага
- Няравын мэргэжил эзэмсэн.
- Санхүү бүртгэлийн программууд болон компьютерийн хэрэглээний програм дээр чөлөөтэй ажилладаг байх
- Санаачлагатай, багаар ажиллах чадвартай
- Ачаалал даах, хариуцлага хүлээх чадвартай байх
- Туушдаа ажиллах хүсэл эрмэлзэлтэй
- Хувийн зохион байгуулалт сайтай
Чиг үүрэг:
- Бараа материалын орлогыг тухай бүрт хүлээн авч, үнийн дүн бүхий орлого шаардах хуудсанд үндэслэн тайлан гаргах
- Бараа материалын хөдөлгөөнийг хариуцсан нягтлан бодогчийн зөвшөөрлийн дагуу хийх
- Бараа материалыг зохих журмын дагуу гаргаж олгох
- Санхүү мөнгөтэй холбоотой үүссэн асуудлыг үнэн зөв , шуурхай шийдвэрлэх ёс зүйтэй
- Эрүүл мэндийн салбарт няраваар ажиллаж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно.
Давуу тал:
- Тендерийн бичиг баримт боловсруулах
- Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан
- Хуулийн мэдлэгтэй бол
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт
- Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia.mn сайтаас/
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
Та манай эмнэлэгт ажилласнаар
- 2-5 насны хүүхдээ байгууллагын цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах
- Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн эмнэлэг дээрээ авах
- Эмнэлгийн чийрэгжүүлэх, бялдаржуулах клубт төлбөргүй хамрагдах
- Эрүүл, чанартай, хөнгөлөлттэй үнэ бүхий өдрийн хоол
- Ажилтны мэргэшлийн болон хувийн хөгжилд тохирсон гадаад, дотоодын, ажлын байран дээрх сургалтуудад хамрагдах
- Чадварлаг, эрч хүчтэй, найрсаг хамт олон хүлээж байна.
Материал хүлээн авах хугацаа:
2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 16:00 цаг хүртэл
Байршил:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо
Энхтайвны өргөн чөлөө, Улсын хоёрдугаар төв эмнэлэг,
Захиргаа, хүний нөөцийн алба, 1219 тоот өрөө
Холбоо барих утас:
70150205, 70150308