Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
- Дүрс оношилгоо судлал чиглэлээр үндсэн мэргэшил эзэмшсэн
- Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалтад хамрагдсан
- Эмнэлзүйн практикт ажилласан туршлагатай
- Цөмийн анагаах ухааны суурь сургалт авсан бол давуу талтай
- Эмчилгээ үйлчилгээний стандартыг мөрдөж, мэргэжлийн ёс зүйг чандлан сахих чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, бичгийн чадвартай
- Эрдэм шинжилгээний ажлын туршлагатай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн маягт No1-ийг бөглөсөн байх
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт
- Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia.mn сайтаас/
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
Та манай эмнэлэгт ажилласнаар
- Доктор, магистраар суралцахад сургалтын төлбөрийн хөнгөлөлт
- Төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад ажлын байран дээрээ хамрагдах
- 2-5 насны хүүхдээ байгууллагын цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах
- Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн эмнэлэг дээрээ авах
- Эмнэлгийн чийрэгжүүлэх, бялдаржуулах клубт төлбөргүй хамрагдах
- Эрүүл, чанартай, хөнгөлөлттэй үнэ бүхий өдрийн хоол
- Ажилтны мэргэшлийн болон хувийн хөгжилд тохирсон гадаад, дотоодын, ажлын байран дээрх сургалтуудад хамрагдах
- Чадварлаг, эрч хүчтэй, найрсаг хамт олон хүлээж байна.
Материал хүлээн авах хугацаа:
-
2025 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн 16:00 цаг хүртэл
Байршил:
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Захиргаа, хүний нөөцийн алба, 1219 тоот өрөө
Холбоо барих утас:
- 70150205, 70150308