Ажлын байранд тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологийн мэргэжлээр их сургууль төгссөн
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Эрдэм шинжилгээний ажлын ур чадварт суралцсан
- Ачаалал даах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Багаар ажиллах чадвартай
- Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
Мэргэжлийн ур чадварын шаардлага:
- Байгууллагын программ хангамжийн аюулгүй найдвартай ажиллагааг хангах,
- Байгууллагын дотоод сүлжээ, сервер, компьютер түүний аюулгүй найдвартай ажиллагааг хангах, засварлах, оношлох, хөгжүүлэх.
- Байгууллагын мэдээллийн техник технологийн тасралгүй хэвийн үйл ажиллагааг хангаж сүлжээ, системийн хамгаалалтыг хариуцан ажиллах, шинэ техник технологиудыг судлан нэвтрүүлэх,
- Хэрэглэгчдэд мэдээллийн технологийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх
- Windows, Linux үйлдэлийн систем дээр ажиллах тэдгээр дээр ажиллаж буй программыг тохируулах хэвийн үйл ажиллагааг хангах.
- IP дотоод сүлжээг зохион байгуулах чадвартай, (сүлжээний утас татах)
- Компьютер болон түүний дагалдах хэрэгслийн засвар үйлчилгээ хийх чадвартай.
- Windows Server, MSSQL, .NET, VPN, Ecommerce /website/ тухай мэдлэгтэй.
- Камер, галын хяналтын системийн ерөнхий мэдлэгтэй,
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн маягт №1
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажиллаж байсан байгууллагын эсвэл суралцаж байсан сургуулийн тодорхойлолт (ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ)
Материал хүлээн авах хугацаа:
- 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 16:00 цаг хүртэл
Байршил:
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хүний нөөцийн хөгжлийн алба,
Холбоо барих утас: 70150308